Төслийн зорилго

Төслийн зорилго

Монгол Улсын MNS 5364:2011 стандартын шаардлагыг бүрэн хангасан бүх төрлийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бараа материалыг нэг дор хадгалах, борлуулах иж бүрэн худалдаа, үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийг олон улсын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн “ISO-22000”, “HACCP” стандартад нийцүүлэн “ФҮҮД СИТИ” нэртэйгээр барьж байгуулах.

Төслийн үндэслэл

Хүнсний аюулгүй байдал, хорио цээр, эрүүл ахуй, хүнсний бараа, бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, борлуулалтын стандартыг боловсронгуй болгох, орчин үеийн шинэ түвшинд гаргах, бусад орны хүнсний төвүүдийн туршлагыг судалж нэвтрүүлэх, өнөөдрийн Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналтыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага нь тус төслийн үндэслэл юм.

Төслийн шаардлага

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа төвлөрсөн худалдааны төв, хүнсний зах, дэлгүүрүүдэд байгаа нийтлэг дутагдал болох зай талбай, тохижилт, агааржуулалт, салхивч, агуулах, склад, хөлдөөгч, хөргөгчийг бүрэн шийдээгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, малын гаралтай бүтээгдэхүүн болон импортын хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, лаборатори, шинжилгээ, мэргэжлийн хяналтын хамтын ажиллагаа дутмаг, үйлчлүүлэгчид, худалдан авагчдын ая тухтай байдлыг хангаагүй, авто зогсоолгүй, замын түгжрэл зэрэг шийдэгдээгүй олон асуудлыг цогцоор нь шийдсэн орчин үеийн жишиг худалдааны төв байгуулах нийгмийн шаардлага байгаа болно.

Төслийн ач холбогдол

”ФҮҮД СИТИ” хүнсний төв нь олон улсын “ISO 22000”, “HACCP” стандартын шаардлага хангасан, эрүүл, аюулгүй, баталгаатай, шинжилгээнд хамрагдсан хүнсний бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс иргэд шууд худалдан авах , хүнсний борлуулалтын нэгдсэн мэдээллийн систем үүсэх, тус төвд үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах үйлдвэр, импортлогч, иргэд, аж ахуйн нэгжүүд дээрхи стандартад нийцсэн тоног төхөөрөмж хэрэглэх, стандартын мэдлэг мэдээлэлтэй болох, сургалтанд хамрагдах, баталгаажуулалт сертификат авах боломжууд бүрдэж үйлчлүүлэгчдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах ач холбогдолтой юм.

© 2021 foodcity.mn All Rights Reserved.