“Фүүд Сити” төв нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллана

Манай төв хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан орчинд гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит үнээр  борлуулах боломжийг малчид, үйлдвэрлэгч, импортлогч иргэн, аж ахуйн нэгжид олгож байна.

“Фүүд Сити” төвийн махны худалдааны талбай нь дараахь стандартыг хангасан:

  1. Мах хүлээн авч сэврээх, ангилах, савлах өрөөтэй.
  2. Махыг гүн хөлдөөх, хадгалах хүйтэн агуулах зоорьтой. /300 тн мах /
  3. Мах, махан бүтээгдэхүүнд шинжилгээ хийх хүнсний итгэмжлэгдсэн лабораторитай.
  4. Худалдааны талбай бүрийг халуун, хүйтэн цэвэр ус, бохир ус, тос барих системд холбосон.
  5. Худалдааны талбай, хүйтэн агуулахад нян бактер устгах ион гэрэл суурилуулсан.
  6. Барилгын үндсэн агаар сэлгэлт, хөргөлт, камержуулалт, холбоо дохиолол, галын систем нь хүнсний худалдааны төвийн стандартад нийцсэн.
  7. Төвийн хэмжээнд ачааны лифт, дулаан зогсоол, гадна зогсоолыг хамтран ашиглахаар төлөвлөсөн.

“Фүүд Сити” төвөөс тавигдах үндсэн шаардлага:

  • Мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэх стандартыг хангасан байх.
  • Гарал үүслийн гэрчилгээ, эрүүл ахуйн бичигтэй бүтээгдэхүүн борлуулах.
  • Худалдааны талбайд хүнсний эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглах.
  • Худалдааны шилэн лангуу, тавиур, 1-2 тонн багтаамжтай хөргөгч, хөлдөөгчтэй байх.
  • Баталгаажсан электрон жин, ариутгалын багаж хэрэглэх.

 

Дээрхи шаардлагыг хангаж байвал энд дарж мэдээллээ ирүүлнэ үү.

Махны худалдаа хийх давхрын байгуулалтыг эндээс харах боломжтой.

 

© 2021 foodcity.mn All Rights Reserved.